Т.Дуламдорж: Гамшгаас хамгаалах талаар төрийн үйлчилгээг иргэдэд чанартай, хурдан шуурхай хүргэхийн тулд техник хэрэгслийн шинэчлэл хэрэгтэй PDF Хэвлэх И-мэйл
2013 оны 3-р сарын 22, Баасан гариг, 09:50

Онцгой байдлын ерөнхий  газрын дарга, хурандаа Т.Дуламдорж  Нийслэлийн Онцгой байдлын газрын харьяа  дүүргүүдийн гал унтраах анги, Аврах ангийн Шуурхай бүлэг 105, аврах салбарын үйл ажиллагаатай танилцлаа.

Жилээс жилд хүн амын суурьшил нэмэгдэж түүнийг даган нийслэлийн хэмжээнд гарч байгаа аюулт үзэгдэл техникийн холбогдолтой осол нэмэгдэж, гэр хорооллын айл өрхийн гал түймрийн дуудлага буурахгүй байгаа гэнэ. Энэ албаны үүрэг гүйцэтгэх хүн хүч, багаж, техник  хэрэгслийг сайжруулах шаардлагатайг харуулж байна хэмээн албаны хүмүүс онцолж байв.

Монгол Улсын Ерөнхий сайд Аврах тусгай анги дээр Онцгой байдлын албаны үйл ажиллагаатай танилцах үеэр албаны хэмжээнд багаж тоног төхөөрөмжийн хангалт 30 хувьтай байна гэж дүгнэсэн байна. Тиймээс энэ жил 50 хувьд хүргэхээр төлөвлөн ажиллаж байгаа гэнэ. Мөн Япон улсын буцалтгүй тусламжаар энэ жил манай улсад  22 ширхэг шуурхай албаны автомашин ирж байгаагаас нэлээд хэд нь нийслэлд хуваарилагдах юм байна.

Онцгой байдлын албаны хэмжээнд тоног төхөөрөмж, багаж, техник хэрэгслийг сайжруулахад 2013 онд 9.4 тэрбум төгрөг төсөвлөгджээ. Үүнээс гал түймэр, гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэдэг албан хаагчдынхаа хувцас хэрэглэлийг сайжруулах, хөдөлмөр хамгааллын баг албан хаагч нэг бүрт олгуулах байлдааны хувцасны эдэлгээний хугацааг багасгах зэргээр  чанар хүртээмжийн асуудлыг ч цогцоор нь шинэчлэх аж.

Онцгой байдлын албаны сургалтын дадлагын цогцолбор байгуулах, урьдчилан сэргийлэх, сургалт сурталчилгааны зардлыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаагаа Нийслэлийн Онцгой байдлын газрын удирдлага үйл ажиллагаатай нь танилцах үеэр Онцгой байдлын ерөнхий газрын даргад хэлж байлаа. Мөн Хайлааст, Дамбадаржаа, Тахилт, Хойд зуслангийн чиглэл,  Өлзийт хороолол  зэрэг хүн амын суурьшил нэмэгдэж байгаа алслагдсан дүүргүүдэд аврах, гал унтраах анги байгуулах шаардлагатай гэсэн тооцоо судалгааг гаргаснаа танилцуулсан юм.

Харин албан хаагчдын нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх хүрээнд 70-120 айлын орон сууцны барилгын ажлыг эхлүүлээд байгаа гэнэ. Онцгой байдлын албаны техник хэрэгслийн хангалт улсын хэмжээнд 30 хувьтай байгаа нь гамшгаас хамгаалах талаар төрөөс үзүүлж буй үйлчилгээг иргэдэд чанартай, хурдан шуурхай хүргэхийн тулд энэ салбарт багаж, техник хэрэгслийн өөрчлөлт, шинэчлэлт шаардлагатайг харуулж байгаа аж. Энэ ч үүднээс Шинэчлэлийн Засгийн газрын бодлоготой уялдуулан хүн амын нягтрал, төвлөрлийг харгалзан аврах, гал унтраах  ангийн иж бүрэн барилгыг шинээр барих, байгуулах (тус бүр 10 айлын орон сууц бүхий), аврах шуурхай бүлгийн тоог нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Онцгой байдлын ерөнхий газраас 2013 оныг Гамшгаас хамгаалах чадавхийг дээшлүүлж, үйлчилгээний хурд, чанарыг сайжруулах жил болгон  зарласан. Үүнтэй холбогдуулан  ОБЕГ-ын дарга хурандаа Т.Дуламдорж  анги байгууллагын үйл ажиллагаатай танилцаж явахдаа албан хаагчидтай хийсэн уулзалтын үеэр “Гамшгаас хамгаалах талаар төрийн үйлчилгээг иргэдэд чанартай, хурдан шуурхай хүргэхийн тулд  техник хэрэгслийн шинэчлэл хэрэгтэй” гэв.

Нөгөөтэйгүүр аливаа аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх ажлыг чанартай, хүртээмжтэй, шуурхай зохион байгуулж ажилла¬хыг нийт бие бүрэлдэхүүнд үүрэг болгов. Мөн урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулахын тулд юуны өмнө иргэд, олон нийтэд өөрийгөө болон гэр бүл хамт олноо болзошгүй гамшгаас хамгаалах, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж чаддаг болгох талын  мэдээ мэдээллийг олгох ажлыг түлхүү зохион байгуулах, мэргэжлийн ур чадвар, бэлэн байдлаа дээшлүүлж ажиллах шаардлагатайг дурдаж байлаа.

Нийслэл хүрээний анги байгууллагын үйл ажиллагаатай танилцах үеэрээ зарим асуудлыг уулзалтын үеэр шийдэж байсны нэг нь  албандаа чин сэтгэлээсээ хандаж олон жил үр бүтээлтэй, мэргэжил боловсролоо дээшлүүлэн ажилласан хоёр албан хаагчид онцгой байдлын дэслэгч цолыг олгож эрхэлсэн ажилдаа улам их амжилт гаргахыг хүссэн юм.

Хэдийгээр  бодлого зорилго чиглэл нэг боловч ажиллах орчин нөхцлөө сайжруулах, албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх тал дээр хойрго хандсан, ажлын санаачлага сэтгэл зүтгэл дутсан зарим салбар нэгжийн удирдах дарга, захирагч нарт хариуцлага тооцохоо ч хэлж байлаа.

Монгол Улсын хүн амын талаас илүү хувь нь амьдардаг нийслэл хотын хэмжээнд иргэдийн албан хаагчидтай уулзан тэдний ажил үүргээ гүйцэтгэхэд тулгарч байгаа хүндрэл бэрхшээл, ажиллах орчин нөхцөл, багаж, техник хэрэгслийн хүрэлцээ хангамж, үүрэг гүйцэтгэх бэлтгэл бэлэн байдалтай газар дээр нь үзэж танилцан албаныхаа цаашдын зорилт, авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдээ тодотгосон гэж хэлж болохоор байлаа.

Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагын түвшинд анх удаа салбар анги байгууллагын өдөр тутмын амьдрал, албан хаагчдын ажиллаж амьдарч байгаа орчин нөхцөлтэй газар дээр нь  өөрсдийн нүдээр үзэж танилцан, тэдэнд ажлаа хийхэд юу дутагдаж, гачигдаж, хүндрэлтэй байгааг өөрсдөөс нь сонсож, санал бодлоо чөлөөтэй солилцон хүлээн авч байсанд нийслэлийн Онцгой байдлын газрын нийт албан хаагчид баяртай байлаа.

Аливаа  гал усны гашуун зовлон нүүрлэхэд өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж тэргүүн эгнээнд үүрэг гүйцэтгэдэг  энх цагийн эгэл баатрууддаа амжилт хүсье.

 

Үйл явдлын хуанли

October 2017
S M T W T F S
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31 1 2 3 4

Зочдын статистек

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр120
mod_vvisit_counterӨчигдөр112
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт120
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт676
mod_vvisit_counterЭнэ сард2186
mod_vvisit_counterӨнгөрсөн сард3316
mod_vvisit_counterНийт172191

We have: 66 guests online
Таны IP: 54.166.150.10
 , 
Өнөөдөр: 10-р сар 23, 2017
Visitors Counter

Санал асуулга

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын ажлыг та хэрхэн дүгнэж байна вэ?