Боом өвчиний үед илрэх шинж тэмдэг, урьдчилан сэргийлэх арга PDF Хэвлэх И-мэйл
2013 оны 3-р сарын 23, Бямба гариг, 05:43

Боом нь өвчтэй мал, адгуус амьтнаас хүнд халдварладаг байгалийн голомтот, хурц халдварт өвчин юм. Хүний тунгалгийн зангилаа, тунгалгийн судлыг гэмтээж хүчтэй хордлого үүсгэх замаар өвчлүүлдэг.

Боом өвчнөөр хүн, бүх төрлийн мал, адгуус амьтад, буга өвчлөхөөс гадна цус сорогч хөх түрүү, ялаа, шумуул нь хүнд халдвар тараана.

Өвчний  үүсгэгч нь гадуураа бүрхүүл үүсгэж, газрын хөрсөнд 30 жил хүртэл амьдрах чадвартай тул газар, шорооны ажил хийх, мөн өвчтэй малыг өвчих, хуулах, нядлах, ноослох, үхсэн малын сэг зэмтэй ажиллах үед гэмтсэн арьс салстаар халдвар дамжина.

Өвчилсөн малаас гаралтай мах махан бүтээгдхүүн, боомын савханцараар бохирлогдсон хүнсийг дутуу болгож хэрэглэх үед гэдэсний хэлбэрээр өвчилнө.  Ноос, ноолуур боловсруулах, арьс ширний үйлдвэрлэл явуулах явцад бохирлогдсон тоосонцор, агаараар дамжин халдвар авч уушгины хэлбэрээр өвчилнө.

Илрэх шинж тэмдэг

Халуурах, толгой өвдөх, бие сулрах, дотор эвгүйрэх, хоолонд дургүй болох шинж тэмдгээр илэрч уушиг, ходоод гэдэс, үжил, мэнэн болон арьсны зэрэг эмнэлзүйн таван хэлбэрээр өвчилдөг.

Арьсны хэлбэрийн үед боомын нян орсон хэсэгт арьс улайж, хүрэн улаан толбо үүсч загатнан богино хугацаанд гүвдрүү, цэврүү бий болж хэдхэн цагийн дараа цэврүүний тунгалаг шингэн цусархаг болж маажих үед заримдаа өөрөө хагарч шархална. Аажмаар шархны төв хэсэгт тас хар хатуу барзгар гадаргуутай, төвдөө эмзэглэлгүй тав тогтоно. Ихэвчлэн ганц нэгээр  голдуу  биеийн ил хэсэгт нүүр, толгой, гарын арьсанд  гарна.

Зураг: Боом өвчний  арьсны хэлбэр

Гэдэсний хэлбэрийн үед өндөр халуурах, ууц нуруу, гэдэс маш хүчтэй өвдөх, цөсөөр бөөлжих, цусархаг шингэнээр суулгах шинж тэмдэг илэрнэ. Зарим тохиолдолд гэдэсний түгжрэл болох аюултай.

Уушигны хэлбэрийн үед 40 хэм хүртэл халуурч дагжин чичрэх, цээжээр хатгуулах, ханиалгах, цустай цэр гарах шинж тэмдэг илэрнэ.

Сэргийлэлт

Өвчний сэжигтэй болон үхсэн малтай харьцахдаа тусгай зориулалтын хувцас (гутал, халад, амны хаалт, резинэн бээлий, нүдний шил) хэрэглэнэ.

Үхсэн мал амьтны сэг зэмийг оролдохыг хатуу хориглох ба мал эмнэлгийн байгууллагад яаралтай мэдээлнэ.

Мал сүргийн дотор боом өвчний сэжиг илэрвэл сүргээс яаралтай тусгаарлаж, мал эмнэлгийн байгууллагад хандана.

Гараа зүссэн болон арьсандаа ил шархтай үед мал амьтны гаралтай бүтээгдэхүүнтэй харьцахгүй байх

Дутуу боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн, өвчний үүсгэгчээр бохирлогдсон байж болохуйц хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх

Мал амьтан түүний гаралтай бүтээгдэхүүнтэй харьцсаны дараа гараа тогтмол угааж халдваргүйтгэнэ.

Боом өвчний сэжигтэй тохиолдолд заавал эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх, шарх хатигийг цэвэрлэсэн хөвөн марлийг заавал шатааж устгана.

Боомын байгалийн голомт бүхий газар нутгийн хүн ам болон мал сүргийг вакцинжуулах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлбэл энэ өвчнөөр өвчлөхгүй байж болно.

Нохой, шувуугаар халдвар дамжихаас сэргийлж, шатаах буюу усны эх үүсгэвэрээс 600 метрээс хол, 2 метр гүн нүхэнд халдваргүйтгэн булж устгана.

 

Үйл явдлын хуанли

August 2017
S M T W T F S
30 31 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Зочдын статистек

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр121
mod_vvisit_counterӨчигдөр148
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт691
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт692
mod_vvisit_counterЭнэ сард1977
mod_vvisit_counterӨнгөрсөн сард2870
mod_vvisit_counterНийт165345

We have: 40 guests online
Таны IP: 54.196.126.39
 , 
Өнөөдөр: 8-р сар 19, 2017
Visitors Counter

Санал асуулга

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын ажлыг та хэрхэн дүгнэж байна вэ?