Гахайн хавдар овчиний үед илрэх шинж тэмдэг, урьдчилан сэргийлэх PDF Хэвлэх И-мэйл
2013 оны 3-р сарын 23, Бямба гариг, 05:49

Гахай хавдар нь шүүгдэгч вирусээр үүсдэг, булчирхайлаг эрхтнүүд болон мэдрэлийн тогтолцоог гэмтээдэг, агаар дуслын замаар дамжин халдварладаг цочмог халдварт өвчин юм.

Тархвар судлал:

Эх уурхай нь өвчтэй хүн халдвартай.

Дамжих зам нь агаар дуслаар, хүнээс хүнд өвчтөний шүлсээр бохирлогдсон эд юмс, аяга, халбага, тоглоом зэргээр халдварладаг гэж үздэг. Ихэвчлэн 4-15 насяв хүүхдүүд өвчилнө. Хөхүүл насны хүүхдүүд эхээсээ идэвхгүй дархлаа авсан байдаг тул өвчилдөггүй

Эмнэлзүй: Өвчний нууц үе нь 11-23 хоног . Өвчин 38-39°С хүрч халуурах, толгой өвдөх, хоолой залгиур эмзэглэх, чихээр хатгаж өвдөх. бөөлжих зэргээр цочмог эхэлнэ. Чихний ойролцоох булчирхай гэмтэх нь анхны бөгөөд өвөрмөц шинж юм.

Чихний ойролцоох шүлсний булчирхай гэмтэхэд юм зажлах, ам ангайхад эмзэглэлтэй болж чихний омог өргөгдөнө. Гаднаас нь харахад чихний арын хонхрыг дүүргэн байрласан хавдар байх бөгөөд энэ хавдар нь арагшаа, урагшаа, доошоо тархсан , арьс нь чинэрч гөлийсөн, өнгө нь хувираагүй, тэмтрэхэд; төвдөө хатуувтар, зах руугаа зөөлөн, эмзэглэл   багатай байна

Хавдар эхний 3-4 хоногт аажим нэмэгдэж дараагийн 3-7 хоногт нэг хэмжээнд байснаа аажим буурна

Ерийн хүндэрсэн хэлбэрийн үед төмсөгний, нойр булчирхайн, хөхний үрэвсэл, менингит, миокардитын шинжүүд гарах ба эдгээр нь ихэвчлэн шүлсний булчирхайны гэмтмйн дараа дахин халуурах байдлаар эхэлдэг.

·         Төмсөгний үрэвслийн үед хуухнаг хавдаж, хүчтэй өвдөн, явахад хөндүүрлэн цавь руугаа дамжиж өвдөнө.

·         Нойр булчирхайн үрэвслийн үед хүйс, аюулхай орчим базалж өвдөх, хэвлийгээр ороож бүсэлж өвдөх, бөөлжих, дотор муухайрах, хоолны дуршил буурах, гэдэс дүүрэх, өтгөн хатах, эсвэл суулгах шинжүүд илэрнэ.

·         Шүүдэст мэнэнгийн үед өндөр халуурч олон удаа бөөлжүүлэх, толгой хүчтэй өвдөх, нойрмоглох, нүдэнд хий юм үзэгдэх, татах, ухаан балартах зэргээр цочмогэхэлнэ.

Эмчилгээ:

·         Витаминаар баялаг, илчлэг, чанар сайтай, хагас шингэн хоол өгнө.

·         Хүндрэлээс сэргийлэх зорилгоор өвчний эхний хоногуудад хэвтрийн дэглэм сахиулна. Витамин эмчилгээ хийнэ. Үүнд : Витамин С болон В бүлгийн витамин.

·         Хэсэг газрын эмчилгээ : спиртэн буюу бүлээн бигнүүр тавих, УВЧ-ээр шарахба амыг ариутгалынуусмалаар зайлуулна.

Урьдчилан сэргийлэлт :

·         Өвчтөнг эмнэлэгт тусгаарлана

·         Урьд нь/ гахайн хавдраар өвчлөөгүй 10 хүртэлх насны хүүхдүүдийг хавьтал болсон өдрөөс нь хойш 21 хоног хүртэл хөл хориж сургууль , цэцэрлэгт нь явуулахгүй.

·         Вакцин: Оросын холбооны улсад хүчийг нь сулруулсан амьд вакциныг 15-18 сартайд нь 1 удаа 0.1 мл арьсан дотор тарьж сэргийлж байна.

 

Үйл явдлын хуанли

August 2017
S M T W T F S
30 31 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Зочдын статистек

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр104
mod_vvisit_counterӨчигдөр148
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт674
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт692
mod_vvisit_counterЭнэ сард1960
mod_vvisit_counterӨнгөрсөн сард2870
mod_vvisit_counterНийт165328

We have: 23 guests online
Таны IP: 54.196.126.39
 , 
Өнөөдөр: 8-р сар 19, 2017
Visitors Counter

Санал асуулга

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын ажлыг та хэрхэн дүгнэж байна вэ?