Бруцеллёз өвчиний үед илрэх шинж тэмдэг, урьдчилан сэргийлэх PDF Хэвлэх И-мэйл
2013 оны 3-р сарын 23, Бямба гариг, 05:52

Мал, амьтнаас хүнд халдварладаг  өвчнөөс манай орны нөхцөлд хамгийн олонтоо тохиолддог өвчин бөгөөд  өвчтэй мал, амьтнаас  хүнд халдварлаж, мэдрэл, цус шингэний тогтолцоо, тулгуур хөдөлгөөний болон дотор эрхтэн (зүрх, уушиг, элэг, дэлүү), шээс,  бэлгийн эрхтэн зэргийг гэмтээдэг, дахих, архагших хандлагатай   халдварт өвчин юм.

 

Энэ өвчний тархалт бол  2008 оны байдлаар дэлхийн  60 шахам оронд  бүртгэгдсэн бөгөөд  манай  улсад  нэг жилд дундажаар 400-500 хүн буюу 10000 хүн ам тутамд 1-2 хүн шинээр өвчилж байна. 2008 онд улсын хэмжээнд 396 хүн шинээр өвчилсөнөөс Дорнод, Архангай, Өвөрхангай,  Сүхбаатар, Дорноговь  зэрэг 10 шахам аймагт өвчлөл ихэслээ.

Халдвар дамжуулагч амьтад ба өвчин үүсгэгч

Бруцеллёз өвчтэй хонь, ямаа, үхэр, тэмээ, цаа  буга, гахай зэрэг амьтдаас хүнд халдварладаг бөгөөд өвчин үүсгэгч нян нь эд, эсийн завсар ба дотор  амьдрах чадвартай тул өвчний эдгэрэлт харьцангуй удаан, дахих, архагших нь их байдаг.  Эдгээр нянгууд  буур, бух, хуц, ухна, бодон зэрэг өвчтэй эцэг мал, амьтны  үрийн шингэн,  эх мал амьтны төлийн ус, хаг,  сүү, баас, шээс  зэргээр ялгарч хүнс, ус, хөрс, орчныг бохирдуулдаг.

Халдвар дамжих зам

Хүний  биед нян гэмтсэн арьс, салст болон хоол бoловсруулах  зам, амьсгалын замаар орж халдварлана.  Хүнээс хүнд  халдварлах нь ховор, өвчтэй эх төрөх үед цусаар, хөхөөр хооллоход сүүгээр хүүхдэдхалдварлаж болдог. Гол  төлөвбог малаас халдвар авна.Бидний судалгаагаар тухайн жилд бруцеллёзоор өвчлөгсдийн 60 гаруй хувь нь төл хүлээж авах үед халдвар авсан байдаг.  Хүмүүс  мал төллөх үед төлийн ус, хаг, нялх төлийн зунгаг, баас, шээс зэргээс бруцеллёзын  халдвар  олонтоо авдаг.

Илрэх гол шинж тэмдгүүд

Хүний бруцеллёзыг ямар эрхтэн тогтолцоо гэмтээж байгаагаас хамаарч, үе хөдөлгөөний эрхтэн, мэдрэлийн тогтолцоо, дотор эрхтэн, шээс, бэлгийн замын эрхтэн  гэмтээсэн гэж 5 хуваадаг.

Толгой өвдөх, ядарч сульдах,  сэтгэл санаа хямрах, үдээс хойш, оройд халуурах, шөнө хөлрөх, толгой, яс, үе, булчин, ууц нуруу өвдөх,  хүзүү, суганы тунгалгийн булчирхайнууд хөндүүрлэхгүй томрох, хааяа арьсанд цусархаг тууралтууд  гарах зэрэг нийтлэг шинжүүд илэрдэг. Том үеүдээр өвдөх нь гол шинж тэмдэг болно. Малчид өвчний анхны шинж тэмдгүүд илрэхэд мал төллөж дууссаны дараа эмнэлэгт очно  гэж хойшлуулж,  эмчид хожуу  ханддаг нь өвчин архагших,  хөдөлмөрийн чадвар алдах  шалтгаан болдог.

Өвчлөгсдийн 83 % малчид, мал  аж ахуйн мэргэжилтнүүд, малчдын хүүхдүүд байна. 64% эмэгтэйчүүд,  86% нь 15-55 насны буюу хөдөлмөрийн насны иргэд байгаа  юм.

Сэргийлэлт

- Малтай айл өрх, мал аж ахуйн нэгж байгууллагууд мал сүргээ  жил бүр бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд бүрэн хамруулж, охин хурга, ишигт  рев-1, охин тугалд штамм-19 вакцин заавал тариулах, бруцеллёз өвчтэй  малыг тусгаарлах, хэрэгцээлэх

- Төл хүлээн авах, бэрхшээсэн төл гардах, арьс шир бэлтгэх, мал саах, ноослох, хэрэгцээлэх, өтөг бууц цэвэрлэхдээ хөдөлмөр хамгааллын хувцас ( амын хаалт, хормогч,  резинин бээлий) өмсөх,   малын эхэс, зулбадасыг нүхэнд булах, устгахдаа дэгээ ашиглах, эдгээр үйлдлийн дараа гараа савантай халуун усаар угааж занших

- Мал, амьтны сүү, цөцгий, мах, элэг, цусан бүтээгдэхүүнийг сайн боловсруулж, чанаж хэрэглэх, бруцеллёзын шинжилгээгүй  бог, бод малын түүхий  сүүг амтлахгүй  байх,  хөөрүүлж хэрэглэх, Мал бруцеллёзтой   оношлогдсон үед  усыг буцалгаж хэрэглэх

Дээр дурьдсан шинж тэмдгүүдилэрвэл эмчид үзүүлж,  шинжилгээнд   орох, малчид , м.а.а-ийн мэргэжилтнүүд болон энэ өвчний эрсдэл бүхий хүмүүс жилд 1-2 удаа сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдах

 

Үйл явдлын хуанли

June 2017
S M T W T F S
28 29 30 31 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 1

Зочдын статистек

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр27
mod_vvisit_counterӨчигдөр91
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт645
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт414
mod_vvisit_counterЭнэ сард1927
mod_vvisit_counterӨнгөрсөн сард2317
mod_vvisit_counterНийт159894

We have: 24 guests online
Таны IP: 54.224.200.84
 , 
Өнөөдөр: 6-р сар 25, 2017
Visitors Counter

Санал асуулга

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын ажлыг та хэрхэн дүгнэж байна вэ?