Монгол Улсын иргэн та галын аюулгүй орчинд амьдрахын тулд доорхи зүйлсийг анхаарах хэрэгтэй PDF Хэвлэх И-мэйл
2013 оны 3-р сарын 23, Бямба гариг, 05:54

Монгол Улсын иргэн та галын аюулгүй орчинд амьдрахын

тулд доорхи зүйлсийг анхаарах хэрэгтэй

1. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 27, 28 дугаар зүйл, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 15, 16 дугаар зүйлийг судлан хэрэгжүүлэх

2. Гэр, барилга байгууламж, орон сууцны цахилгааны аюулгүй байдал хангагдсан эсэхийг мэргэжлийн байгууллагад хандан шалгуулж аюулгүй байдлыг хангуулах арга хэмжээ авах, цахилгааны утасны холболтыг зөвхөн мэргэжлийн хүнээр хийлгэх

3. Гэр, байшин, хашаа хоорондын хэмжээ 5 метрээс багагүй байх ёстой

4. Зориулалтын бус халаалтын хэрэгслийг ашиглахаас зайлсхийх

5. Шатамхай шингэн, шингэрүүлсэн хийгээр ажилладаг ахуйн тоног төхөөрөмжийн аюулгүй зай хэмжээ техникийн шаардлагыг заавал мэдэж аюулгүй байдал хангагдсан нөхцөлд ашиглах, гэр орондоо шатамхай шингэн, хий хадгалахгүй байх

6. Үерийн аюултай болон өндөрлөг газарт гэр, орон сууцаа барихгүй байх

7. Бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэртээ цоожилж орхихгүй байх

8. Халаалтын шугам хоолой хөлдсөн тохиолдолд ил гал, бамбар ашиглахгүйгээр усны уур халаасан элсээр боож гэсгээх

9. Таны гэрт хүрэлцэн очих зам гарц чөлөөтэй байх ёстой

10. Ердийн галлагаатай пийшин зуухны аюулгүй байдлыг хангуулахад доорхи зүйлсийг анхаарах хэрэгтэй. Үүнд:

- Яндангийн залгаасыг зөв хийж, гэр байшингийн дээврийн гадаргуугаас 0.8 метрээс дээш өндөрт ил гаргах

- Пийшин, зуухны их биеийг зай завсар, эвдрэл гэмтэлгүй байлгах

- Пийшин, зуухны амны өмнө 50 х 70 см-ийн  харьцаатай төмөр хамгаалалтыг хийх

- Галлагаанд хэрэглэх түлшийг зөв сонгон пийшин зуухны ойр орчимд шатах материал байрлуулахгүй байх

- Зуухыг тэгш хөдөлгөөнгүй газар галд тэсвэртэй үл шатах материал дээр байрлуулж байх

- Хатуу түлшээр галлах зориулалтын пийшин зууханд шатамхай шингэн /бензин, керосин, төрөл бүрийн тос гэх мэт/-ийг ашиглахгүй байх

- Өрөө тасалгааны тусгаарлах хаалтыг ханан пийшинтэй хэт ойр байрлуулахаас зайлсхийх, гал тэсвэртэй үл шатах материалаар хийх

-  Цогтой үнс нурмаа ил задгай асгахгүйгээр тагтай төмөр саванд хийж хөргөсний дараа бусад хуурай хог, хаягдалтай нийлүүлж хогийн цэгт асгах

Аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын дуудлагыг 101, 105, 310005 дугаарын утсанд мэдэгдэх шаардлагатай

 

 

Монгол Улсын иргэн та галын аюулгүй орчинд амьдрах ёстой

 

Үйл явдлын хуанли

October 2017
S M T W T F S
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31 1 2 3 4

Зочдын статистек

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр124
mod_vvisit_counterӨчигдөр112
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт124
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт676
mod_vvisit_counterЭнэ сард2190
mod_vvisit_counterӨнгөрсөн сард3316
mod_vvisit_counterНийт172195

We have: 70 guests online
Таны IP: 54.166.150.10
 , 
Өнөөдөр: 10-р сар 23, 2017
Visitors Counter

Санал асуулга

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын ажлыг та хэрхэн дүгнэж байна вэ?