Бидний тухай
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСИЙН ТАНИЛЦУУЛГА PDF Хэвлэх И-мэйл
2013 оны 3-р сарын 22, Баасан гариг, 10:31

Аймгийн анхны төв болох Хатгал хотод 1934 онд Ноос угаах үйлдвэрийн харуулын пост 10 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсанаар Хөвсгөл аймагт Гал түймэртэй тэмцэх байгууллага анх үүсэн хөгжсөн.

Түүнээс хойш 1955-оноос цэрэгжүүлсэн гал команд ажиллаж байгаад 1959 онд татан буугдаж 1969 оныг хүртэл Дамжлага баазын “Хамгаалах тасаг” нэртэйгээр энгийнээр ажиллаж байсан байна.

1969 оны 7 дугаар сард БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Мөрөн, Хатгал хотуудад 17-24 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй цэрэгжүүлсэн гал командыг байгуулсан байна.

1991 онд Цагдаагийн байгууллагын бүрэлдэхүүнээс гарч бие даасан Гал түймэртэй тэмцэх алба болж өргөжсөн ба анхны даргаар нь дэд хурандаа П.Дамдинпүрэв, дээд ахмад С.Даваасүрэн нар ажиллаж байв.

1999 оноос “Галын аюулгүй байдлын тухай” хууль батлагдан гарснаар ИХЕГ-аас ой хээрийн түймэр унтраах бүрэлдэхүүнийг салган авч Гал түймэртэй тэмцэх хэлтэс болон өргөжиж ой хээрийн түймэр болон объектын гал түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан.

Засгийн газрын 2004 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1 дvгээр тогтоолоор Гамшгаас хамгаалах ерөнхий газар байгуулагдсан.Засгийн газрын 2005 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 48 дугаар тогтоолоор Гамшгаас хамгаалах ерөнхий газрыг Онцгой байдлын ерөнхий газар болгон өөрчилсөн. 
"Гамшгаас хамгаалах тухай" хуулиар Хөвсгөл аймгийн Онцгой байдлын хэлтэс  нь гамшгаас хамгаалах төрийн бодлого, гамшгаас хамгаалах талаархи хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, гамшгаас хамгаалах арга хэмжээг орон нутгийн хэмжээнд зохион байгуулж мэргэжлийн удирдлагаар хангах чиг үүрэгтэй.

 


Үйл явдлын хуанли

May 2017
S M T W T F S
30 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31 1 2 3

Зочдын статистек

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр134
mod_vvisit_counterӨчигдөр97
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт134
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт581
mod_vvisit_counterЭнэ сард2865
mod_vvisit_counterӨнгөрсөн сард4327
mod_vvisit_counterНийт155628

We have: 61 guests online
Таны IP: 54.161.114.92
 , 
Өнөөдөр: 4-р сар 30, 2017
Visitors Counter

Санал асуулга

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын ажлыг та хэрхэн дүгнэж байна вэ?